Биеийн аюулгүй байдлын боловсрол олгох багц

Educate to Empower паблишингийн “Миний бие, миний орон зай” зурагт болон дасгал ажлын номыг Q Education Group албан ёсны эрхтэйгээр Монголынхоо хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нартаа зориулан хүргэж байна.
✔️ Хүүхдийн биеийн аюулгүй байдлын боловсрол олгох багц ном нь:
• Аюулгүй болон аюултай мэдрэмжүүд
• Анхааруулах дохио
• Аюулгүйн сүлжээгээ хэрхэн бий болгох тухай
• Гадны хүн хүрч болохгүй биеийн хэсгүүд
• Биед аюултай бодоод аюулгүй байдлаар хүрэхийн ялгаа
• Гэнэтийн бэлэг, нууц хоорондох ялгаа
• Бусдын хувийн орон зайг хүндлэх зэрэг мэдлэг, чадварыг хүүхдүүдэд олгох юм.
✔️ Миний бие, Миний орон зай /40 нүүр бүхий Зурагт ном/
✔️ Миний бие, Миний орон зай /16 нүүр бүхий Дасгал ажлын ном/
📚 Багц ном: 25,000 төг
Захиалга өгөх утас: 📲9000-0123
Энд дарж захиалгын хуудас бөглөөрэй.
🙋‍♀️ 🚗 Хүргэлт үнэ төлбөргүй. 🤗🤗🤗
Category:
БОЛОВСРОЛ ОЛГОЖ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ 🤗🤗
Биеийн аюулгүй байдлын боловсролыг хайртай үрсдээ багаас нь олгох нь ирээдүйд үүсэж болох хүчирхийллийн шинжтэй эрсдэлээс тэднийгээ хамгаалах маш чухал бодит алхам юм.
💁‍♀️ Харин бид хэрхэн яаж энэхүү боловсролыг үр хүүхдэдээ олгох ёстойгоо тэр бүр мэддэггүй. Тиймээс энэхүү алхамыг та бид нийгмээрээ хамтдаа хийхэд туслах зорилготойгоор Educate to Empower паблишингийн “Миний бие, миний орон зай” зурагт болон дасгал ажлын номыг Q Education Group албан ёсны эрхтэйгээр Монголынхоо хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нартаа зориулан хүргэж байгаадаа баяртай байна.
✔️ Энэхүү хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдийг сонирхолыг татах зурагт ном, дасгал ажлын ном нь:
• Аюулгүй болон аюултай мэдрэмжүүд
• Анхааруулах дохио
• Аюулгүйн сүлжээгээ хэрхэн бий болгох тухай
• Гадны хүн хүрч болохгүй биеийн хэсгүүд
• Биед аюултай бодоод аюулгүй байдлаар хүрэхийн ялгаа
• Гэнэтийн бэлэг, нууц хоорондох ялгаа
• Бусдын хувийн орон зайг хүндлэх зэрэг мэдлэг, чадварыг бяцхан үрсэд минь олгох юм.
🔶 Биеийнхээ хил хязгаар, хүндэтгэл, мэдрэмж сэтгэл хөдлөл болоод дээрэлхэх зан үйлдлийг таньж мэдэх, болзошгүй хүчирхийллээс өөрийгөө хамгаалахад суралцах юм. Бүхий л амьдралын туршид хэрэг болох энэхүү чадварт суралцсанаар хүүхэд өөртөө итгэлтэй болохоос гадна цаашид өөрийнхөө эрхийг мэдэж, нийгэмд хөл алдалгүй амьдрах боломжоор хангагдана.
‼️18 нас хүртлээ охидын 20%, хөвгүүдийн 8% нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь нэг ангийн 30 хүүхэд тутмын 6 эмэгтэй, 1 эрэгтэй хүүхэд болзошгүй хүчирхийлэлд өртөж байгааг харуулж байна.
🔴 Тиймээс сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролоос эхлэн ХҮҮХДИЙН БИЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОЛОВСРОЛ олгох хөтөлбөрийг хичээлийн нэг хэсэг болгон хичээллүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
✔️ Энэхүү багцыг багш сурган хүмүүжүүлэгч нар, сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын төвийн ажилтан болон хүчирхийллийн эсрэг боловсролын төвийн мэргэжилтнүүдэд гарын авлага, хичээлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлэх зорилготой тохиолдолд Q Education Group-ийн зүгээс дагалдах хичээлийн төлөвлөгөө болон багш бэлдэх сургалтаар үнэ төлбөргүй хангах болно.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Биеийн аюулгүй байдлын боловсрол олгох багц”

Your email address will not be published. Required fields are marked *