
Гэр бүлийнхээ аз жаргалыг дүүргэж ирсэн бяцхан үрсийнхээ хоёр дахь гэр, анхны нийгэм, хамт олон нь болж, эрдэмтдийн тодорхойлсноор хүүхдийн 0-5 нас буюу хүний хөгжлийн алтан үедээ олж авах боловсрол төлөвшлийг нь 21-р зууны бодит чадамжтай иргэдийг бий болгох үнэт зүйлд тулгуурлан олгох зорилго бүхий “Q KIDS PRESCHOOL”-ийн мэдээллийг танд хүргэж байна.

Цэцэрлэг маань 2016 онд Jet Kids нэрийн дор байгуулагдаж байсан бөгөөд өдгөө өргөжин тэлж Q Kids Preschool нэрээр Монголын боловсролын салбарт дэлхийн стандартаар хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд үндсэн сургалтаас гадна Cambridge primary сургалтын хөтөлбөр (ENGLISH), Lego education, EQ гэх зэргээр шинэлэг хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн юм. Энэ нь хүүхдийн нас насны ангилал сонирхол, хэрэгцээнд нь тулгуурлан хэлний болон харилцааны эерэг чадваруудыг сургалт, тоглоомоор дамжуулан хөгжүүлсээр байгаагийн зэрэгцээ “Q Education Group”- ийн эхлэл болж чадсан юм.

0-5 насандаа хүүхэд ирээдүйн бүхий л амьдралынхаа эзэн, бие хүн болох чадвар төлөвшлийг далд ухамсартаа бий болгож, тархины хөгжлийн 80% нь бүрэлдэж байдаг. Бодит чадвартай 21-р зууны иргэдийг төлөвшүүлэхийн тулд зөвхөн нэг талыг барьсан сургалтыг бус БҮХ ТАЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ зайлшгүй шаардлагатай нь үүгээр нотлогдож байгаа бөгөөд хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн хөтөлбөр маань үүнд уялдаж байгаа билээ.




✅ NUTTY SCIENTISTS – Сонирхолтой STEAM буюу ШУ-ны хөтөлбөр 🧩 Дэлхийн 40-н улсад салбартай, орчин үеийн, шинэлэг, хөгжөөнт арга зүйгээр Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математик, Зургийн /STEAM/ хөтөлбөрөө удирдан явуулдаг, дэлхийн тэргүүлэх ШУ-ны боловсролын NUTTY SCIENTISTS хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хүүхдүүддээ хүргэж байна.

Балет бүжгээр хичээллэх ач тус:
- Бүжгийн хөдөлгөөн бүрийг цээжилснээр cэтгэн бодох чадвар сайжирдаг
- Хүний сэтгэл санаа болон бие галбирын гоо cайхныг төлөвшүүлдэг
- Хүний булчин, шөрмөс, үе мөчний суналт болон агшилтын идэвхтэй үйл ажиллагааг ханган, эрүүл болоод зөв зохистой хэлбэр, галбирыг бий болгодог
- Өөрийн хүссэн бие галбирыг цогцлон бүрдүүлж зөв бие галбиртай болдог
- Хөдөлгөөний эвслийн үндэс суурийг балетийн хичээлээр тавьж өгдөг
- Өөртэй итгэлтэй бусдыг хүлээн зөвшөөрч сурдаг
- Хүнтэй зөв боловсон харилцах дадал хэвшлийг бий болгодог
- Сэтгэлийн тэвчээртэй болдог

Шатар даам тоглож сурах давуу талууд:
- Хүүхэд аливаа зүйлд бэлтгэгдэж тууштай хандаж сурдаг
- Тэвчээртэй зөв сууж сурдаг
- Аливаа зүйлийг олон талаас нь ургуулан боддог
- Ул суурьтай төвлөрч сурдаг
- Сэтгэхүйг хөгжүүлэх төвлөрүүлэх ач холбогдолтой
- Бусдыг хүндэлж сурдаг
- Асуудлыг олж тогтоож сурдаг
- Шийдвэр гаргаж сурдаг
- Ёс журамтай байж сурдаг
- Ялж ялагдаж сурдаг
- Хүлээцтэй хандаж сурдаг
- Аливаа зүйлийг бүртгэн хянаж сурдаг
- Аливаа зүйлийг төлөвлөж сурдаг
- Тооцоолох, Сонгох, Судлах зэргийг сурдаг
- Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх давуу талтай

Уран зургаар хичээллэх ач тус:
- Бүтээлч сэтгэлгээ хөгждөг
- Нүдний ур,гарын ур,сэтгэхүйн ур сайжирдаг
- Тогтоох чадвар сайжирдаг
- Тэвчээртэй хүлээцтэй болдог
- Цэвэрч нямбай, цэгцтэй болно
- Өөрөө өөрийгөө танин мэдэх болон өөртэйгөө ажиллаж сурна
- Бусдад өөрийгөө илэрхийлж чаддаг болно
- Өнгө шийдлийн мэдрэмжтэй болно
- Хол ойрын баримжаа сайн хөгжинө
- Аливаа зүйлд гүйцэтгэх чиг үүрэг хөгжинө
- Өөдрөг сэтгэлтэй болно
- Тайван амгалан байж дотоод сэтгэлгээг хөгжүүлдэг
- Бэрхшээлийг даван туулах чадвартай болно
- Анхаарал төвлөрүүлнэ

Таеквондо спортоор хичээллэх ач тус:
- Өөрийгөө болон бусдыг хүндэлж сурдаг
- Зөв бие галбиртай болдог
- Булчин шүрмэс сайн хөгждөг
- Биеийн хөдөлгөөний хөгжил болон тархины үйл ажиллагааг сайжруулдаг
- Өөрийгөө хянах, өөртэй итгэлтэй болдог
- Хувийн сахилга бат, дэг журамтай болдог
- Тэсвэр тэвчээртэй болдог
- Аливаад хүлээцтэй хандаж сурдаг
- Ялж, хожигдож сурдаг
- Ёс журамтай байж сурдаг