Онцгой хямдрал: Виртуал цэцэрлэгийн төлбөр 50% хямдарлаа
Q Kids цэцэрлэг Хюман нетворк ХХК үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлангийн нийгмийн сүлжээнд санаачлан хэрэгжүүлж буй “Таны бизнесийг түгээж өгье” арга хэмжээнд нэгдэж байна. Уг уриалгыг дэмжиж 3-6 насны хүүхдүүдэд зориулсан 10 сэдэв бүхий видео 50 хичээлээс бүрдсэн ВИРТУАЛ ЦЭЦЭРЛЭГ-ийн хөтөлбөрөө 300,000 төгрөг-с 50% хөнгөлж, 150,000 төгрөг болгож байгааг дуулгахад таатай байна. Тун удахгүй сайхан цаг ирж, хүүхдүүд маань танхимын хичээлдээ хамрагдаж эхэлнэ гэж итгэж байна. Уг Виртуал хичээлд хамрагдсанаар мэргэжлийн багшийн бэлтгэсэн видео хичээлийг программын дагуу үзэж суралцах боломжтой юм.
1-р долоо хоног: Хур танадас ба цаг агаар
- Үүл болон цас, бороо,салхины тухай туршиж мэдэх, эх дэлхийгээ хэрхэн хайрлан хамгаалах, хог хаягдлыг ангилан ялгаж сурна.
2-р долоо хоног: Бидэнд тусалдаг хүмүүс
- Бидний амьдардаг газар болон хотод маань олон хүмүүс бусдын болон нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг. Эмч, цагдаа, гал сөнөөгч, малчид, тариаланч, сургуулийн тухай танилцах болно.
3-р долоо хоног: Фермерийн аж ахуй
- Фермийн аж ахуйд ямар ямар амьтад байдаг тухай мэдэх, тэдгээр амьтад бидний дуртай өндөг, сүү гэх мэт бүхий л хоол хүнс болон бидний өмсдөг дулаахан хувцсыг хийх бүтээгдэхүүнээр хангаж өгдөг тухай мэдэх болно.
4-р долоо хоног: Үлгэрээр аялах нь
- Сонирхолтой үлгэрүүдийн дээжээс сонсож, үйл явдалыг нь ярилцах, жүжигчлэн тоглох, сургамжийг эргэцүүлэн бодно.
5-р долоо хоног: Солонгон өнгөнүүд
- Гайхамшигтай өнгөнүүдийг бүтээх, өнгө үүсгэн сонирхолтой туршилт хийж, байгаль дэлхийн өнгөнүүдийг эрэл хайгуул хийнэ.
6-р долоо хоног: Амьтад
- Амьтад бүр өөр өөрийн онцлогтой газар нутагт амьдардаг. Зарим нь халуун оронд, зарим нь дэлхийн хамгийн хүйтэн хойд туйльд, усанд, ойд гээд маш сонирхолтой зүйлсийг мэдэж авна.
7-р долоо хоног: Хаврын улирал
- Хавар бол мод цэцэгс ургаж эхлэнэ, ан амьтад ичээнээсээ гарч, байгаль дэлхий хэрхэн сэргэдэг талаар, тэдгээрийг арчлан, хайрлан хамгаалах тухай суралцана.
8-р долоо хоног: Мэдрэмжийн тухай
9-р долоо хоног: EQ чадваруудад суралцах нь
10-р долоо хоног: Биеийн аюулгүй байдал
- Хүүхэд юу мэдэрч буйгаа, хаанаас бий болсон, аюулгүйн сүлжээ гэж юу болох хувийн аюулгүй байдалаа хамгаалах энгийн аргад суралцана.