Боловсролыг дэмжигч Голомт банк #Баярлалаа
Covid-19 цар тахалтай холбогдуулан хүүхдүүд хорио цээрийн дэглэмд удаан хугацаагаар байж, нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж хязгаарлагдаж байгаа нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул учруулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.
Энэ цаг үед байгууллагынхаа хүүхдийн баярын бэлгэнд хүүхдэд сэтгэл зүй, оюун ухааны боловсрол олгох EQ KiddyZ төслийн бүтээгдэхүүнийг сонгож, Кью Эдүкэйшн Групптэй хамтран ажилласан Голомт банканд баярлалаа.
“Кью Эдүкэйшн Групп” нь хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, 21-р зууны иргэний бодит чадварыг олгох зорилготойгоор боловсролын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм.
EQ KiddyZ төслийн хүрээнд бид 20 гаруй нэр төрлийн ном, товхимол, оюун ухааны тоглоом зэргийг Монголынхоо хүүхэд багачуудад зориулан үйлдвэрлэсэн бөгөөд хүүхдийн боловсролд хөрөнгө оруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж байна.
Хүүхдийн боловсролд оруулсан хөрөнгө оруулалт маргаашийн хөгжилд гэрэл нэмдэг.