Манай хамт олон

“…”

Ц.Алтансор, Үүсгэн байгуулагч

2016 онд Ц.Алтансорын санаачлагаар хүүхдийн боловсролын алтан үед зориулж 100 хүүхдийн хүчин чадал бүхий Q Kids цэцэрлэгийг үүсгэн байгуулснаар одоогийн Q Education Group-ийн үндэс суурь тавигдсан юм.

Улмаар 2017 онд 200 гаруй хүүхдийн хүчин чадал бүхий хүүхэд хөгжлийн Q Institute, 2018 онд 150 гаруй хүүхдийн хүчин чадал бүхий хүүхэд хөгжлийн төвийн шинэ салбараа амжилттай нээн, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсээр байна.

Манай байгууллага нь Монголын боловсролын салбарт тэр дундаа хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөтөлбөрүүдийг Англи хэл, EQ, STEAM зэрэг олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрүүдтэй хослуулан сургалтандаа нэвтрүүлэн ажилласаар байна.