Q Education Group нь “Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ-тай хамтран “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээн цахимаар зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой юм.
Зорилго
Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шинжлэх, бүтээлчээр сэтгэх чадварыг нь хөгжүүлэх.
Ангилал:
Ахлах анги: 10-12-р анги
Дунд анги: 6-9-р анги
Сэдэв:
Дараах хоёр сэдвээс нэгийг нь сонгож оролцох бөгөөд нэг хүүхэд нэг л илтгэлээр оролцоно.
1. “Цар тахлын үе дэх хүүхдийн сурч, хөгжих эрх” сэдвээр эсвэл
2. “Надад хэлэх үг байна” ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн илтгэлийн сэдвийг чөлөөтэй сонгох.
Хугацаа
2021.04.24-нд сүүлийн шатны шалгаруулалт явагдаж, шилдэг илтгэлүүдийг тодруулна.
Зохион байгуулалт
1-р шат
Оролцогчид илтгэлээ Microsoft Word хэлбэрээр 04 сарын 17-ны дотор adrf.speechcontest@gmail.com хаягаар ирүүлэх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн дараагийн шатанд орох илтгэлүүдийг шалгаруулна. Дараагийн шатанд шалгарсан оролцогчидтой 04 сарын 20-ны өдөр утсаар холбогдох бөгөөд ADRF Mongolia фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
2-р шат
Шалгарсан оролцогчид 04 сарын 24-ний өдөр 14:00 цагаас “Zoom”-ээр холбогдож, илтгэлээ хэлэлцүүлнэ. Илтгэлийг “Power Point Presentation” ашиглан 5 минутад багтаан танилцуулахаар бэлтгэсэн байна.
Илтгэлд тавигдах шаардлага:
Сонгосон сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам, санал санаачилгыг дэвшүүлсэн байх
Шинэлэг үзэл санаа агуулсан , үнэн бодитой байх
Илтгэлийн бүтэц нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан материал/эх сурвалж гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх.
Үг үсэг, хэл найруулгын алдаагүй байх
Microsoft word програм дээр, үсгийн фонт Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар бичигдсэн байна. А4 цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй. /Хуудасны тоо 3-5 хүртэл./
Илтгэлийн эхний нүүрэнд сэдэв, овог, нэр, сургууль, анги, бүлэг, холбогдох утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх.
Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй материалыг хүлээн авахгүй.
Шалгарсан илтгэлүүдийг Adrf Mongolia цахим хуудаст видео болон бичвэр хэлбэрээр байршуулна.
Шагналын сан: 4 сая төгрөг
Насны ангилал болон сэдэв тус бүрт эхний 3 байрыг шалгаруулах ба хоёрдугаар шатанд шалгарсан хүүхэд бүрт бэлэгтэй.
1-р байр: 400 000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг
2-р байр: 300 000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг
3-р байр: 200 000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг
Тусгай байр: Батламж, гарын бэлэг
Зохион байгуулагч
“Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ
Холбогдох утас: 70141019, 88960502
mongoladrf@gmail.com
Фэйсбүүк хаяг: Adrf Mongolia
Хамтран зохион байгуулагч:
@Q Education Group
Блоггер