Зөвлөгөө: Virtual Preschool хөтөлбөрийн эцэг, эх асран хамгаалагч нарт зориулав
ЗАХИА,
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Энэхүү Virtual preschool хөтөлбөрийг сонгож бяцхан үрсийнхээ хөгжил төлөвшил, танин мэдэхүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй танд баярлалаа.
Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хамгийн өндөр өгөөжтэйг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман (James Heckman, Prof. Univ. of Chicago) Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтын муруйгаар тодорхойлсон. Энэ хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол эзэмшиж буй хүмүүсээс гадна улс орны эдийн засгийн хөгжилд ирээдүйд өндөр ашигтай учраас хөгжлийн стратегийн амин чухал хэсэг гэж тэрбээр дүгнэсэн байдаг.
Хэдийгээр хүүхдүүд маань түр хугацаагаар гэр цэцэрлэгийн хооронд явдаг жимгүй, ангийн багш, найзуудтайгаа хөгжилтэйгээр тоглон суралцах боломжгүй болсон ч гэсэн яг л ангидаа байгаа юм шиг даган дуурайлт, давталттайгаар суралцах боломж олгох үүднээс энэхүү Virtual preschool хөтөлбөрийг бүтээсэн билээ.
Видео хичээлийн давуу тал:
- Хүүхдийн сонирхолыг татахуйц өнгө, эфектүүдтэй
- Хүүхдийн суралцах хурдад тохируулан хэдэн ч удаа давтан үзэж бататгах боломжтой
- Ухраах, зогсоох, нөхөх боломжтой, мөн завтай цагаараа хүссэн үедээ үзэх боломжтой
- Илүү уян хатан бөгөөд хаанаас ч хичээлээ үзэх боломжтой
- Бусад хүүхдийн яриа, орчны шум гэх мэт зүйлд сатаардаггүй
- Өөрийн амьдардаг таатай, дассан орчиндоо суралцах
- Эцэг эх, хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй, чанартай цаг өнгөрөөх боломжтой.
Virtual preschool хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах бяцхан зөвлөгөө:
- Хүүхдийнхээ насны огцлогийг харгалзан эцэг эх оролцоогоо төлөвлөөрэй.
- Видео хичээлээ үзэх сэтгэлзүйн болон материаллаг орчны тухтай байдлыг бүрдүүлээрэй.
- Видео хичээлийн дуу болон дүрсийг тохируулж өгөх, хэт чанга дуутайгаар үзүүлэх нь хүүхдийн анхаарал төлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.
- Хүүхдэд видео хичээлийг нь ТВ-ээр үзүүлэх бол дэлгэцнээс 1.8-2 м зайнд суулгах, компьютерээр үзүүлэх бол дэлгэцнээс 50-60 см зайтай суулгаарай.
- Бага насны хүүхэд нь альваа зүйлийг даган дуурайлт, давталттайгаар суралцаж гүн бат мэдлэг болж үлддэг онцлогтой учир 1 видео хичээлийг 2-3 удаа үзүүлэх нь тохиромжтой. Уг аргыг хэрэгжүүлээрэй. Давтан үзүүлэх хичээл хоорондийн зай багадаа 20 минутын завсарлагатай байна.
- Эхний удаад өөрийг нь анхааралтай үзэхийг санал болгох, эцэг эх хажуугаас нь оролцохгүй байхад анхаараарай.
- 2 дахь удаад үзэхдээ хичээлд хэрэглэсэн тоглоом наадгайтай ойролцоо, адил төстэй, орлуулж болохуйц (жнь: лего байхгүй бол модон өрж байхгуулах тоглоом, өнгө өнгийн хайрцаг, тоглоом байж болно) тоглоом, эд зүйлсийг хажууд нь байрлуулж тавих, эсвэл хүүхдээр өөрөөр нь эрэл хайгуул хийлгэн гэр дотроосоо олж цуглуулахыг хүсэж болно.
- Хавтастай хичээлийн дасгалууд дотроосоо тухайн өдрийн хичээлийн дасгал ажлуудыг, харандааны хамт гарган бэлдэж тавиад хүүхэд өөрөө хүвэл хичээлд нь хамтдаа оролцон дэмжин чиглүүлээрэй. 3 дахь удаа үзүүлэхдээ бататгал маягаар явах бөгөөд зааж буй шүлэг, дасгалыг давтан хийлгүүлээрэй .
- Хичээл эхлэхээс өмнө хүүхдээ сэдэлжүүлэн хичээлийнх нь тухай эерэг зүйлс ярилцах, өчигдөрийн хэчээлээс юу сурсан тухай ярилцаарай. Мөн хамтдаа гоё хичээлдээ орцгооё гэх мэтээр идэвхижүүлээрэй.
- Хүүхдийнхээ хамгийн идэвхитэй цагт үзүүлэх, чадахгүй зүйлд нь туслаж, зөвлөөрэй.
- Хичээлд хэрэглэгдэж буй хоосон ундааны сав, жимс ногоо зэргийг гэртээ байгаа адил төстэй материалаар орлуулж болохыг тайлбрлан өгөөрэй.
- Хүүхдэд харах, ажиглах, хүртэх, сэтгэх үйлийг нь биеийн бүхий л мэдэрхүйгээрээ оролцон сурч бүтээх боломж олгон өөрийгөө нээхэд нь туслан дэмжээрэй.
- Хүүхдийн сурах үйлийг дэмжин чиглүүлж урамшуулах, асуулт хариултын явцад түр зогсоож ярилцан бодох боломж олгоорой.
- Хүүхэд тоглонгоо суралцдаг хэрэгцээг хангах үүднээс хичээлийн хэрэгсэл, тоглоом наадгайг ойрхон байрлуулах, хичээлийн дараа хүүхэд тань өөрийн тоглоомнуудаар тоглохдоо хэр бүлээлч, хэр олон хувилбартайгаар ашиглан тоглож байгааг анзаараарай. Жишээ нь: Тоглоомнуудаа өнгөөр нь ялгах, том жижгээр нь ангилах, тоолох, дүн тоог хэлэх, жижгүүдийг хасах болон нэмэх зэргээр энгийн бодлого бодох, зориулалтаар нь нэрлэх, дуу авиаг нь дуурайх….. гэх мэт
Дээрх 14 зөвлөгөөг онлайн цэцэрлэгт хамрагдаж байхдаа хэрэгжүүлснээр хичээлийг илүү үр дүнтэй байлгаж, хүүхдэд суралцах ая тухтай, таатай зөв орчин нөхцөлийг бүрдүүлж чадна. Эцэст нь дүгнэхэд бага насны хүүхэд аливааг давтан хийж, даган дуурайж сурдаг. Хичээлийг нэг удаа үзүүлэх биш 2-3 удаа давуулан үзүүлээрэй. Эхний удаад хүүхдэдээ бие дааж анхааралтай үзэх боломжийг олгож, хажуунаас нь битгий оролцоорой. Хоёр дахь удаа үзэхэд хичээлд хэрэглэсэн тоглоом наадгаатай ойролцоо, орлуулж болохуйц тоглоом, эд зүйлсийг хажууд нь байрлуулж тавиарай. Гурав дахь удаа үзэхэд хичээлээ бататгах хэлбэрээр давтан хийгээрэй.