Overview
AR Reading / Англи номын сан
Номонд дуртай сурагчиддаа зориулан Англи хэлний мэдлэгээ номоор дамжуулан нэмэгдүүлэх зорилго бүхий Англи номын сан, онлайн програм хосолсон хөтөлбөр.
Америкийн RENAISSANCE компаны AR хөтөлбөрийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Ингэснээр таны хүүхдэд номыг техник технологийн дэвшилттэй хослуулан уншиж Англи хэлний мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх төдийгүй дэлхий ертөнцийг танин мэдэх шинэ аялалд гарах боломжийг олгож байна.
AR /Accelerated Reading/ нь анхлан уншиж сурч буй сурагчдаас эхлээд сургууль төгсөх хүртэлх насны бүх сурагчдад зориулагдсан Англи хэлний мэдлэгээ тасралтгүй нэмэгдүүлэхэд хөтөлбөр юм.
Хүүхэд маань өөрийнхөө нас болон Англи хэлний түвшингээс хамааран өөрт тохирсон номоо өөрөө бие даан, хүнээр уншуулах, бусдад уншиж өгөх гэсэн зарчмаар уншин түүнийхээ дагуу онлайн програм дээр бататган түвшингээ ахиулах бүртээ цол авч явах боломжтой.
Гишүүнчлэлийн зарчим:
- Сар тутам 50,000₮ гишүүнчлэлээ сунгана
- Хариуцагч багштай
- Багш нь хүүхдийн түвшинг тодорхойлно
- Түвшинд тохирсон зорилгыг гаргаж өгнө
- Түвшинд тохирсон номын жагсаалт гаргаж өгнө
- Сурагч номоо сонгон авна
- Багш нийт хэрэглэгдэх шинэ үгийг гарган өгнө
- Сурагч бие даан номоо уншина
- Тодруулах шаардлагатай хэсгийг хамтдаа уншина
- Онлайн програм дээр Quiz – ээ бөглөнө
- Амжилттай давбал оноогоо авч зорилгодоо нэг алхам ойртоно
- Амжилтгүй өгвөл номоо давтан уншина
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 hours
- Skill level All level
- Language English
- Students 0
- Assessments Yes