EQ хөгжүүлэх багц

Номын бүтэц: Бага насны хүүхдүүдийн төсөөлөн бодох, дүрчлэн сэтгэх (fantasy) сэтгэлгээний онцлогт тохируулан EQ KiddyZ төслийн зүгээс бүтээсэн  сонирхолтой, өхөөрдөм дүрүүдээр дамжуулан тухайн сэтгэл хөдлөл бүрийг илэрхийлэх богино үлгэр болон зурах, будах, холбох, ярилцах, хөдөлгөөнт гэх зэрэг дасгал ажлуудаас энэхүү ном тус бүр бүрддэг.

Номонд багтсан дасгал ажлууд нь бяцхан үрсэд маань:
• сэтгэл хөдлөлөө таньж мэдэх
• сэтгэл хөдлөлөө удирдах
• өөрийгөө дэмжих сэдэлжүүлэх
• нийгмийн харилцаа
бусдыг ойлгох зэрэг чадваруудыг олгож дадлыг бий болгох хэсгүүдэд мөн ангилагдаж байгаа билээ.

✅ 5 ширхэг багц ном: 25,000 төгрөг
Захиалга өгөх утас: 📲9000-0123
Энд дарж захиалгын хуудас бөглөөрэй.
Category:

Танилцуулга: EQ хөгжүүлэх 5 багц ном 💗💛💙💚❤️

Номын нэр: Энэ бол Хайр 💗
Номын зорилго: EQ хөгжүүлэх цувралын “Энэ бол Хайр” ном нь хайрын мэдрэмжийг танин мэдэх, энэрч хайрлах сэтгэл нь энгийн үйлдэл бүхэнд хэрхэн шингэсэн байдгийг ойлгох, мөн түүнийг илэрхийлж сурахад нь хүүхдүүдэд туслах юм. Хайрын мэдрэмж нь хэн нэгэндээ анхаарал халамж тавьж дотно харилцаатай байгаагаа илэрхийлэх үед мэдрэгддэг. Хайрын сэтгэл хөдлөлийг их мэдрэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бид өдөр тутамд хүүхдэдээ хайрын мөн чанарууд болох хүндлэл, нөхөрлөл, эелдэг зангийн талаар үлгэрлэх маш олон боломжуудаа алдаж болохгүй юм. Энэ нь тэднийг өөрийн үнэ цэн болоод бусдын үнэ цэнийг ойлгож энэрэн хайрлах сэтгэлээр амьдралаа зөв тэгш авч явахын үндэс юм. Энэхүү номоос бусдад хайртайгаа хэрхэн илэрхийлж болох мөн өөрийгөө хайрлах аргуудыг мэдэж авснаар бусдыг ч гэсэн хайрлахад суралцах болно гэдэгт итгэж байна.

Номын зорилго: EQ хөгжүүлэх цувралын “Энэ бол Хайр” ном нь хайрын мэдрэмжийг танин мэдэх, энэрч хайрлах сэтгэл нь энгийн үйлдэл бүхэнд хэрхэн шингэсэн байдгийг ойлгох, мөн түүнийг илэрхийлж сурахад нь хүүхдүүдэд туслах юм. Хайрын мэдрэмж нь хэн нэгэндээ анхаарал халамж тавьж дотно харилцаатай байгаагаа илэрхийлэх үед мэдрэгддэг. Хайрын сэтгэл хөдлөлийг их мэдрэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бид өдөр тутамд хүүхдэдээ хайрын мөн чанарууд болох хүндлэл, нөхөрлөл, эелдэг зангийн талаар үлгэрлэх маш олон боломжуудаа алдаж болохгүй юм. Энэ нь тэднийг өөрийн үнэ цэн болоод бусдын үнэ цэнийг ойлгож энэрэн хайрлах сэтгэлээр амьдралаа зөв тэгш авч явахын үндэс юм. Энэхүү номоос бусдад хайртайгаа хэрхэн илэрхийлж болох мөн өөрийгөө хайрлах аргуудыг мэдэж авснаар бусдыг ч гэсэн хайрлахад суралцах болно гэдэгт итгэж байна. Нас: 3-10 Худасны тоо: 20

Номын нэр: Энэ бол Баяр-баясгалан 💛

Номын зорилго: EQ хөгжүүлэх цувралын “Энэ бол Баяр-баясгалан” ном нь хүүхдүүдийг өөрт төрдөг жаргалтай сайхан мэдрэмжийнхээ тухай илүү сайн ойлгож түүнийгээ илэрхийлж сурахад нь туслах зорилготой билээ. Аз жаргал, баяр хөөр, сэтгэлийн амар амгалан нь бидний хувьд үнэ цэнтэй, хүлээн зөвшөөрөгддөг, тааламжтай үйл явдал тохиолдох үед бий болдог сэтгэл хөдлөлүүд юм. Тиймээс энэхүү сэтгэл хөдлөлийнхөө талаар ойлголттой болсноор хайртай үрс маань өөрийн хүсэл сонирхлыг таньж хөгжүүлэх, аз жаргалтай байх арга замаа олох, аливаа зүйлийн сайн талыг олж харах чадвартай, өөдрөг сэтгэлгээтэй хувь хүн болох юм.

Номын нэр: Энэ бол Гунигхан 💙
Номын зорилго: EQ хөгжүүлэх цувралын “Энэ бол Гунигхан” ном нь хүүхдүүдийг өөрт төрдөг гунигтай мэдрэмжээ таньж мэдэх, илэрхийлж сурахад нь туслах зорилготой билээ. Гуниг нь бидэнд харуусах, гомдох нөхцөл байдлыг танихад, түүнчлэн биднийг хайрлаж дэмждэг хүрээллийг олоход тусалдаг. Энэхүү сэтгэл хөдлөлийг таньж мэдсэнээр хүүхэд бусдыг хайрлахгүй хүндлэхгүй байх нь ямар мэдрэмж төрүүлдгийг бусдын өнцгөөс мөн харж сурдаг. Тиймээс энэхүү номоороо дамжуулан хүүхдүүд маань гунигласан үедээ хэрхэн тайтгарч болох, мөн бусдын гунигийг арилгахад эелдэг зан хэрхэн тусалдаг болохыг ойлгон харилцаа, сэтгэлзүйн чадвараа нэмэгдүүлэх боломжтой юм.

Номын нэр: Энэ бол Уурхан ❤️
Номын зорилго: EQ хөгжүүлэх цувралын “Энэ бол Уурхан” ном нь хүүхэд багачуудад өөрт төрдөг уурын мэдрэмжийнхээ тухай ойлгох, түүнийгээ зөвөөр илэрхийлж сурахад нь туслах юм. Хүн бүхэнд аливаа зүйлийн талаар тогтсон үзэл бодол, хандлага байдаг бөгөөд тэрхүү бодол болоод төлөвлөгөөний дагуу үйл явдал өрнөхгүй байх үед уурын сэтгэл хөдлөл үүсдэг. Гэхдээ энэ мэдрэмж нь хэн нэгнийг гомдоох, өвтгөх гэж биш үүссэн нөхцөл байдлыг зөвөөр шийдвэрлэх шаардлага гарлаа гэсэн дохио юм шүү гэдгийг хүүхдүүд маань багаасаа ойлгох нь чухал. Тиймээс юу бидний уурыг бий болгоод байгааг таньж мэдэх нь эхний алхам юм. Хүүхэд мэдрэмжийнхээ тухай бусдад ярьж нээлттэй байснаар уурлах гэх зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь хэвийн зүйл гэдгийг ойлгож үүссэн нөхцөл байдалд тэвчээртэй хандах, зөв шийдвэрээр даван туулах, ойлголцох чадварт суралцах боломж бүрддэг.

Номын нэр: Энэ бол Айдасхан 💚
Номын зорилго: EQ хөгжүүлэх цувралын “Энэ бол Айдасхан” ном нь хүүхэд багачуудад өөрт төрдөг айдсын мэдрэмжээ таньж мэдэх, түүнийгээ илэрхийлэх, даван туулах чадварт суралцуулах зорилготой билээ. Айдсын мэдрэмж нь бидний эргэн тойронд аюултай, түгшүүртэй, санаа зовоосон асуудал үүссэн үед төрдөг бөгөөд биднийг аюулаас өөрийгөө хамгаалаарай гэсэн дохио юм. Аюул түгшүүртэй нөхцөл байдал нь бидний биед болон сэтгэл санааны алинд нь ч тохиолдож болох ба тэрхүү сэтгэл хөдлөлийн шалтгааныг олсноор зөв шийдвэр гаргаж өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрддэг. Тиймээс энэхүү номоос хүүхдүүд маань өөрийг нь айлгаад байгаа зүйлээ бодит эсвэл хийсвэр гэдгийг үнэлэн ялгах нь ямар ач тустай, мөн айсан, түгшсэн нэгэндээ хэрхэн тусалж болох гэх зэрэг чадваруудад суралцах боломжтой юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “EQ хөгжүүлэх багц”

Your email address will not be published. Required fields are marked *