Нийгэмшихүйн чадвар хөгжүүлэх багц ном

🌍  Q Education Group олон улсын BEST SELLER хүүхдийн номын зохиолч Jayneen Sanders-ийн 📚💟 EQ буюу сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар хөгжүүлэх 📚 цуврал 🤗 номыг эх хэл дээрээ Монголынхоо хүүхдүүдэд 🤝 албан ёсны эрхтэй хүргэж байна.

📚 Ном бүрийн утга учир, зорилгын тухай тайлбарыг тайлбар хэсгээс уншина уу ➡️
▫️ Номын хэмжээ: 22*28 см
▫️ Нүүрийн тоо: 44 нүүр
▫️ Насны ангилал: 3-10 нас
▫️ Номын нэг бүрийн үнэ: 12,900 төг
✅ Багцаараа: 64,500 төгрөгөөс 2️⃣0️⃣%-ийн хөнгөлөлттэй 😍 👉 51,600 төгрөгөөр хүргүүлэн аваарай.
🙋‍♀️30,000 төгрөгөөс дээш худалдан авалтанд 🚗 хүргэлт үнэ төлбөргүй.
Захиалга өгөх утас: 📲 8600-0123
Энд дарж захиалгын хуудас бөглөөрэй.
💟 EQ буюу сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар хөгжүүлэх 📚шинэхэн цуврал ном нь 🤗 хүүхдийн өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньж мэдэхэд суралцах, бусадтай эелдэг хүндэтгэлтэй харилцах, хэн нэгнийг 👐чин сэтгэлээсээ сонсох, бусадтай утга учиртай, 💕нандин харилцаа тогтоох чадварыг хөгжүүлдэг.
___________________________________________________
🧸 Эдгээр үлгэр нь хүүхдэд сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадварт суралцуулахаас гадна, цаашлаад насанд хүрч “Том хүн” болоход амьдралд тулгарах олон сорилтыг хэрхэн даван туулахыг зааж өгөх гайхалтай хэрэгсэл болох юм.
___________________________________________________
🌍  Уг цуврал ном  хүүхдэд:
🔸 Нийгэмд өөрийгөө хамгаалах
🔸 Өөрийгөө илэрхийлэх
🔸 Бусдыг ойлгох
🔸 Бусадтай хүндэтгэлтэй харилцах
🔸 Бэрхшээлийг даван туулах
🔸 Өөртөө урам зориг, итгэл өгөх чадварт бага наснаасаа суралцахад нь хувь нэмэрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. 🙌
___________________________________________________
📚 Ном тус бүр:
🔹 Эцэг, эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан зөвлөгөө
🔹 Хүүхэдтэйгээ үр дүнтэй бодит харилцаа үүсгэх асуулттай
🔹 Ном тус бүрийг нэг дор 📖 уншаад орхих биш хүүхдийн тааваар уншиж ярилцах, өгөгдсөн асуултуудыг асууж, хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцах хэсгүүдээс бүрдсэн болно.
____________________________________________________
Номын нэр: Сэтгэлийн хат
Сэтгэлийн хат ном нь хүүхдэд бэрхшээлийг даван туулах чадварыг олгох юм. 👨‍👩‍👦‍👦 Эцэг эх, асран хамгаалагчийнхаа хувьд бид хүүхдүүдээ хайрлан халамжилж анхаарал тавин, өдөр тутмын хэрэгцээг нь хангаж өгдөг. Харамсалтай нь бас бидэнд хичээгээд ч өмнөөс нь хийж өгч чадахгүй зүйл гэж бий.
😇 Тэр бол өөртөө итгэх итгэл, хүнд хэцүүг даван туулах чадвар, бэрхшээлд бууж өгөхгүй байх сэтгэлийн хат юм. Гэхдээ бид эдгээр чанарыг хүүхдэдээ бий болгохын тулд өөрийн биеэр үлгэрлэн тусалж чадна.
🔸 Оролдлого сайт оройд нь гэдэгчлэн мэриймтгий зан чанартай хүүхдүүд зоригтой, сониуч, асуудлыг шийдэх чадвартай, өөртөө итгэлтэй, дасан зохицох чадвартай байдаг. Эдгээр чадвар нь амьдралын туршид тохиолдох олон саад бэрхийг даван туулахад хамгийн чухал дэм болдог.
Номын нэр: Чи намайг Би чамайг ойлгоно
“Чи намайг Би чамайг ойлгоно” ном нь хүүхдэд бусдыг ойлгох, хүндлэх чадварыг олгоно.
❤️💚❤️ Уг номын агуулга нь хүүхдэд сайхан сэтгэл, нинжин сэтгэл, хүлээцтэй байдал, хүндлэл, бусдыг ойлгож хайрлахын жаргал мөн дээрэлхүү зангийн талаар таниулах юм.
Бусдыг ойлгож, бусдын оронд өөрийгөө тавьж үзэн, энэрч хайрлах сэтгэлтэй байна гэдэг хамгийн эрхэм чанар юм. Бид бүгд үр хүүхдээ мундаг, амжилттай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Харин тэд минь аз жаргалтай амьдрахад эмпати чадвартай буюу эргэн тойрон хүрээлэл, гэр бүл, найз нөхөд гээд бүр танихгүй хэн нэгнийг хүртэл хайрлан энэрч, ойлгон тусалдаг болсоноор жинхэнэ АЗ ЖАРГАЛЫГ мэдэрнэ шүү дээ. Та санал нийлж байна уу?
👦🏻👧🏻 Хүүхдийнхээ төвшинд тохирохоор доошлон сууж эгцлэн хараад бодол сэтгэлийг нь сонсдог, тэднийхээ оронд өөрийгөө тавин ойлгож мэдэрдэг, харилцан ярилцдаг эцэг эхчүүддээ зориулав ❤️
Номын нэр: Мэдрэмжийн тухай ярилцъя
Мэдрэмжийн тухай ярилцъя ном нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар олгох ном юм. 👫 Хүүхэд ямар ч сэтгэлийн хөдөлгөөнийг буруу эсвэл ичгүүртэй гэж бодох ёсгүй. Хэрэв ингэвэл дотоод дуу хоолой нь сөрөг болох гэмтэй.
✅ Тиймээс энэхүү ном нь хүүхдэд сэтгэл хөдлөлийн тухай ойлгуулах, түүнд яагаад ийм мэдрэмж төрж байгааг тайлбарлаж өгөх, шалтгааныг нь дарамт шахалтгүйгээр нээлттэй ярилцахад эцэг эх, асран халамжлагч, сурган хүмүүжүүлэгч эсвэл эмч мэргэжилтэн гээд бүх хүнд л хөтөч нь болох зорилготой юм.
Номын нэр: Найз аа чиний СУПЕР хүч юу вэ?

Найзаа чиний СУПЕР хүч юу вэ ном нь хүүхдэд өөртөө итгэх итгэлийг чадварыг олгох юм. 😇🤩 Өөртөө итгэх итгэлийг хүн амжилт, үзэж туулсан амьдралдаа тулгуурлан ❤️ сэтгэл зүрхэндээ бий болгодог. Товчоор хэлбэл чадвартай, үнэ цэнтэй хүн гэдэгтээ итгэх бат итгэлийг хэлж байгаа юм. Амьдрал биднийг цаг мөч тутамд амжилт болон бүтэлгүйтлээр сорьж байдаг ч өөртөө итгэх итгэлийн ачаар бид замаасаа хазайлгүй явж, асуудалд уян хатан, зоригтой ханддаг.

✅ Тиймээс энэхүү ном нь хүүхдүүдийг өөртөө итгэж сурахад нь туслах эрхэм зорилготойгоор бичигдсэн билээ. Тэр тусмаа өөрийгөө олон зүйлийг хийж чадахгүй гэж боддог, түүнээсээ болоод хичээж үзэх хүсэл нь ч унтарчихсан жаалуудад зориуллаа.

🤗 Найз аа, чиний супер хүч юу вэ?” ном дээрх энгийн даалгавраар дамжуулан, хүүхдүүдийн аливааг хийж байсан туршлага дээр тулгуурлаж “өөртөө итгэх хүчтэй” болгох юм. Амжилт амжилтаа дууддаг. Тиймээс нэг нэгээр нь аливаа зүйлийг сурч, супер хүчээ нэмсээр хүүхэд өөртөө гүн бат итгэдэг болох хүртэл үргэлжлүүлээд л байгаарай 😉

Номын нэр: Бамбаруушхан минь санааг чинь зовоогоод байгаа зүйлс хэр том юм бэ?
Бамбаруушхан минь санааг чинь зовоогоод байгаа зүйлс хэр том юм бэ? ном нь хүүхдийн санаа зовсон түгшүүртэй байдлыг арилгах ном юм. 😞😞😞 Сэтгэл түгшээж санаа зовоосон бодлууд, стресс болон айдсаа удирдаж даван туулах тухай хүүхэд багачуудад зориулсан ном юм. Үргэлж ямар нэг зүйлд санаа зовж байдаг хүүхдүүдэд маш тустай шүү.
👧🏻👦🏻 Хүүхдүүд хэзээ ч ямар нэг зүйлд санаа зовох ёсгүй. Тэдний хийх ёстой зүйл нь сониучирхах, шинийг эрэлхийлэх юм.
▫️ Номын нэг бүрийн үнэ: 12,900 төг
✅ Багцаараа: 64,500 төгрөгөөс 2️⃣0️⃣%-ийн хөнгөлөлттэй 😍 👉 51,600 төгрөгөөр хүргүүлэн аваарай.
🙋‍♀️30,000 төгрөгөөс дээш худалдан авалтанд 🚗 хүргэлт үнэ төлбөргүй.
📲 УТАС: 8600-0123

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Нийгэмшихүйн чадвар хөгжүүлэх багц ном”

Your email address will not be published. Required fields are marked *