QEduBox хөтөлбөр тавдугаар сарын нэмэлт элсэлтээ зарлалаа
Q EDU BOX-той өдөр бүр онлайнаар багштай холбогдож нэг сар хичээллэх 3-6 насны ангидаа нэмэлт элсэлт авч эхэллээ. Сургалт 5-р сарын 3-нд эхлэх ба 4 сарын 30-ныг хүртэл бүртгэл үргэлжилнэ.
Хөтөлбөрт маань юу юу багтдаг вэ:
EQ чадвар олгох хичээлүүд
Cambridge English (гадаад багштай)
Бүтээлч үйлд тулгуурласан танин мэдэхүйн хичээл
NUTTY SCIENTISTS – Сонирхолтой Шинжлэх ухааны хосолсон хичээлүүд
QEduBox – хичээлд хамрагдсан хүүхэд бүрт шуудангаар очих эко хайрцагт Шинжлэх ухааны хичээлд хэрэглэгдэх туршилтын материалууд болон EQ, English, бүтээлч үйлд тулгуурласан танин мэдэхүйн хичээлийн хэрэгслүүд бүгд багтсан байгаа.
Бид Ковидын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор нэг сарын онлайн хичээл, сургалтад ашиглах бүхий л материалууд багтсан төлбөрийг 350,000 төгрөг байхаар тогтоосон болно.
Хичээллэх хугацаа: 7 хоногийн 4 өдөр монгол багш 30 минутаар, 2 өдөр гадаад багш англи хэл 30 минутаар ордог.
Давтамж: 1 орохдоо 4-5 хүүхэдтэйгээр Microsoft teams программаар хичээллэнэ.
Бүртгүүлэх утас: 80607733
Энд дарж бүртгүүлээрэй.