Nutty Scientists Mongolia албан ёсны төв боллоо
Кью Эдүкэйшн Групп нь хүүхдийн Шинжлэх Ухааны боловсролыг дэмжих, тэднийг ШУ-нд дурлуулах зорилгоор дэлхийн 40 гаран улсад 156 орчим салбартай, орчин үеийн, шинэлэг, хөгжөөнт арга зүйгээр STEAM /Шинжлэх Ухаан, Технологи, Инженерчлэл, Математик/ хөтөлбөрөөр удирдан явуулдаг, ШУ-ны боловсролын тэргүүлэгч NUTTY SCIENTISTS сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны төв боллоо. Энэхүү гайхалтай үйл явдалын нээлтийн ажиллагааг Shangri-La Centre-д 2019.09.28 -ны өдөр зохион байгуулж, хүүхэд багачууд, аав ээжүүдийнхээ талархлыг хүртлээ.
NUTTY SCIENTISTS нь 3-16 насны хүүхдүүдэд зориулсан хичээлийн болон хичээлийн дараах танхимын сургалтуудыг санал болгохоос гадна тэдний төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар ШУ-ны үзүүлбэр, туршилтуудтай танин мэдэхүйн ач холбогдолтой боловсролын шоу үдэшлэг зэргийг зохион байгуулдаг. Манай хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрүүдийг өөрсдийн сургууль дээрээ хичээллүүлж, дэлхийн боловсролоос Монголынхоо хүүхэд багачуудад хүргэх зорилготой та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.