Зургийн уралдааны ялагчид тодорлоо #Баяр_хүргэе
Q Education Group-ээс Олон Улсын Эх Дэлхийгээ хамгаалах өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-наас 5 сарын 15-ныг хүртэл зохион байгуулсан “Би дэлхийдээ хайртай” гар зургийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 100 орчим бүтээл ирснээс хоёр насны ангилалд 6 шалгарч, хөдөө орон нутгаас 2, Улаанбаатар хотоос 4 сурагч шагналаа гардаж авлаа.
7-12 насны ангилалд нэгдүгээр байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн сурагч Ц.Гэгээлэн, хоёрдугаар байранд Олонлог сургуулийн сурагч Б.Чингүн, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-Эрдэм сургуулийн 6б ангийн сурагч Бадрах нар шалгарлаа.
2-6 насны ангилалд нэгдүгээр байранд, дөрвөн настай Э.Билгүүнзаяа, хоёрдугаар байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р цэцэрлэгийн сурагч Л. Батхүслэн, гуравдугаар байранд ЭУЦ 78-р сургуулийн сургач Б.Энхжин нар шалгарлаа.