Аз жаргалтай гэр бүлийн төлөө хүүхэдтэй хэрхэн холбоо тогтоож, хөгжүүлэхийг “Q Education Group”-ийн багш нар харууллаа
“MOMMY MEETUP” аз жаргалтай гэр бүлийн төлөө аав, ээж, хүүхдүүд нэг дор цугласан маш сайхан арга хэмжээ амралтын өдөр боллоо. Энэхүү арга хэмжээний шинэлэг томоохон онцлог хэсэг бол аав ээжийгээ дагаж ирсэн бяцхан зочдыг “Q Education Group”-ийн гадаад, Монгол багш нар угтан авч тэдэнтэй хамтдаа дуулж, бүжиглэж, өөрсдийн хэрэгжүүлдэг science хөтөлбөр буюу шинжлэх ухааны туршилтыг хамтдаа хийж, тоглоом тоглож бүхэл өдрийг хөгжилтэй, сонирхолтой, үр дүнтэй өнгөрөөсөн юм.
Мөн “Q Education Group” хэрэгжүүлж байгаа QKiddyZ төслийнхөө хүрээнд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар олгох хичээлийг мэргэжлийн сэтгэл зүйч багш бяцхан зочиддоо заасан нь эцэг эхчүүдийн сонирхлыг хамгийн их татаж, талархлыг хүлээж байсан юм. Дөнгөж уулзаж байгаа хирнээ яг л нэг ангийн хүүхдүүд шиг нэгдэж, нээлттэй байж чадсан хүүхдүүдийг харахад тэдэнтэй тэдний хэлээр, насны онцлогт нь тохируулж харилцах нь ямар чухал болохыг харуулж байсан билээ.
QKiddyZ төслийн хувьд уур, баяр баясал, гуниг хайр, айдас гэх мэтчилэн хүний сэтгэл хөдлөлийн ялгааг өхөөрдөм хөөрхөн дүрүүдээр бүтээсэн байсан бөгөөд тэдгээр нь хүүхдийг бага наснаасаа сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нөлөөлөх, төлөвшүүлэх контент бүтээлүүд болж байгаа тухайгаа мөн танилцуулсан юм. Үүнийх нь энхий бүтээл болох “Бүби Номи хоёр мэдрэмжүүдтэйгээ танилцсан нь”, “Мэдрэмжүүдээ таних миний алхмууд” номууд ч мөн тун удахгүй худалдаанд гарах тухай ч мөн дуулгасан юм.
Арга хэмжээнд ирсэн бяцхан хүүхдүүд аль хэдийнээ тэдгээр дүрээс таалагдаж байгаагаа өөртөө өмчлөөд эхэлсэн байсан шүү.
Харин энэ үеэр аав ээжүүд бяцхан үрсдээ санаа зовох зүйлгүйгээр “Q Education Group”-ийн багш нарт үлдээгээд тухтай чөлөөтэйгөөр хэлэлцүүлэгтээ оролцсон юм.
“MOMMY MEETUP” арга хэмжээний бас нэгэн хайр татам хэсэг бол аавуудын хэлэлцүүлэг байлаа. Ээжүүд уулзалт зөвлөгөө, гэр бүл хүүхдийн асуудалд түгээмэл оролцож, зохион байгуулж буй арга хэмжээг ихэнхдээ зорьдог шүү дээ. Тэгвэл энэ удаад эцэг эх болох, хүүхдүүдээ эрүүл зөв өсгөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлоох нь насанд хүрсэн хүн бүрийн үүрэг гэдгийг ойлгодог, үүндээ мэдлэг мэдээлэл нэмж суралцахыг хүсдэг мундаг аавууд цуглаж, санал бодлоо солилцсон нь шинэ алхам гэж хэлж болохоор байсан юм.
Уригдаж ирсэн зочид болоод, мэргэжлийн хүмүүс хүүхэд өсгөж хүмүүжүүлэх арга техникүүд, залуу эцэг эхчүүд, гэр бүлд тулгарах саад бэрхшээлүүд, түүнийг шийдэх аргууд, хосын харилцааны “нууцууд”-ын талаар цэгцтэй, цогц ойлголтыг өгсөн нь энэхүү арга хэмжээг ихээхэн үр дүнтэй болгож чадсан юм.