Хөвгүүдэд охидоос илүү анхаарал хэрэгтэй
Томчууд бид хөвгүүдээ эрт дээр үеэс л “ хүчтэй, чанга ” байх ёстой хэмээн хэлж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь “Эмэгтэйлэг, сул дорой” зүйл мэтээр ойлгуулж ирсэн байдаг. Үүний үр дүнд тэд гунигтай болон амьдралын таагүй үед хэрхэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ үл мэдэн, түүүнийгээ дотроо хадгалсаар, дарсаар байдаг байна.
Судалгаанаас харахад хөвгүүдэд охидуудаас илүү сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахад дэмжлэг хэрэгтэй гэж үзжээ.
Төрсөн цагаас нь хойш хийсэн судалгаагаар хөвгүүд төрсөний дараа кортизол буюу стрессийн гармон ихээр ялгаруулдаг ба төрөлтийн үеийн гэмтэл согог өртөх магадлал өндөр болон асаргаа халамжинд хариу өгөх мэдрэмж сул байдаг байна. Мөн түүнчлэн охидуудыг бодоход тархины хөгжил төрсөний дараах 6 долоо хоногтоо сул ба цаашид ч хөгжих хурд удаан байдаг байна.
Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг бол хүн бүрт байх зүйл болохоос үүнд хүйсийн хамаарал байх ёсгүй. Тиймээс хүүдээ “ том хүү чинь уйлж болдоггүй юм” гэх үгнээсээ хамгийн түрүүнд татгалзаарай эцэг эхчүүдээ. Хэрэв хүү чинь уйлж байгаа бол түүнийг тэврээд, “чамайг сэтгэл дундуур байгааг чинь ойлгож байна, чамд би яаж туслах вэ” гэж асуугаарай, бас хэлсэнээ заавал биелүүлж байгаарай.