Уур бол хүн бүхэнд байдаг мэдрэмжийн л нэг илэрхийлэл юм
Ихэнх хүмүүс уурыг 🙅🏻♂️ буруу зүйл гэдэг. Тиймээс зарим нь түүнийг дотроо хадгалж, тэвчих ёстой гэж ойлгодог. Гэтэл тэр таагүй мэдрэмжийг гаргахгүй байснаараа бидний дотор юу болдог вэ? Товчхондоо бие махбодид булчингийн зангилаа үүсч, сэтгэл зүйн хувьд хэзээ нэг өдөр тэсрэх 💣бөмбөгийг томруулж байдаг. Аа харин уураа гаргаж байна гээд өөрийгөө болоод бусдыг хохироох гэмтээх үг, үйлдэл гаргасаар байвал нийгмийн сайн сайхны тухай яриад ч нэмэргүй шүү дээ.
Тэгвэл уур нэгэнт хүнд төрдөг, байх ёстой мэдрэмж юм бол түүнийг 🤔хэрхэн зөвөөр илэрхийлэх, уурласан үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулах арга замыг таньж, өөртөө болоод бусдад гэм хор учруулахгүйгээр гаргахад суралцах нь EQ чадварын өөрийгөө таньж мэдэх эхний алхам тавигдаж байна гэсэн үг юм.
Тиймээс бид хүүхдүүддээ юундаа уурладаг юм, яасан гэж уурладаг юм, уур муу зүйл, битгий уйлаад бай гэхийнхээ оронд түүнээс хэрхэн өөрийгөө ангижруулах, уураас үүдсэн асуудалд орохгүй байхад нь балчир наснаас эхлэн төлөвшүүлэх утга учиртай юм.
Энэ бол та тэднийхээ, нийгмийнхээ ирээдүйд хэн ч булааж авч чадахгүй асар том эерэг баялгийг бүтээж өгч буй бодит гавьяа юм.
QKiddyZ төслийн хүрээнд 2-8 насны хүүхдэд зориулсан EQ чадвар буюу сэтгэлийн хөдөлгөөнөө таньж, удирдан сурахад туслах цуврал ном тун удахгүй…